Шинэ бүтээл

Энэхүү бидний хийж байгаа хуур бол Монгол үндэстний домгоос сэдэвлэгдэж хийсэн шинэлэг бүтээл юм.Та бүхэн сонирхвол домгоос төрсөн хуур нэртэй зурган дээр дарж томруулж тухайн нийтлэлийг унших боломжтой

Бид ажиллаж байна...

Бид дотоодын нөөц боломжоо ашиглаад нэгэнт энэхүү ажлыг эхлүүлээд тодорхой хэмжээнд амжилт хүрсэн болохоор одоо өөр олон ажилгүй,амьдралын боломжгүй хүүхэд залуус бидэнтэй нэгдээсэй гэж хүсэж байна.Биднийг зориод ирсэн болгонд бидний хаалга үргэлж нээлттэй байх болно.

Бид захиалга авахад бэлэн...!!!

УБ,Чингэлтэй дүүрэг,
Дөлгөөн нуур XXК зүүн талд
МИСКОН Плаза-н
2 давхарт 3- тоот

Холбогдох утас:
99939592,
96639593,
98633368

Бидний хэрэглэж байгаа багаж, хэрэглэл

Ийм энгийн багажуудыг ашиглан залуучуудад бид үлгэр дууриалал болж Монгол үндэстнийхээ гар урлалыг өвлөн хөгжүүлж байгаадаа бид баяртай , урам зориг дүүрэн байна.

Бидний урлан

Бид өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан ажлын байр бий болгож өөрсдийн төсөөлж бодож байснаараа тохижуулж Хаст урлангаа байгууллаа. Эрхэм танд бидний хаалга үргэлж нээлттэй байх болно.Бид таньтай хамтарч ажиллах, танаас захиалга авахдаа хэзээд бэлэн байна.Бидэндэй холбогдоорой.

Хасын тухайд цөөн үг …


...Хас дүрст бэлгэ томьёо нь Монгол Алтайгаас дөрвөн зүг найман зовхист түгэхдээ эхний шатанд өвөг Монгол угсаат Маяа, Дравид, Сүмэр нараар дамжиж, чинагш эртний Грекээр дамжин Европод, Хятад Энэтхэгээр дамжин Азид тархан оюуны соёл хийгээд метафизик мэдлэгийн үнэт зүйл болсон билээ… Аливаа бэлгэдэл дүрс нь хийсвэр сэтгэлгээний ямар нэгэн томоохон ололтын илрэл, загвар, үр дүн байх бөгөөд түүний ид шид нь эргээд бясалгал өдөөх, үзэгдэл юмыг ургуулан бодох учир холбогдлыг нээн тайлах шилдэг хэрэгсэл болдог жамтай… Ч.Эрдэнэ “Их гурвалжин”Хасын бэлгэдэл Монголчуудын өвөг дээдэс орчлон ертөнцийн зүй тогтол, од эрхсийн төлөв байдал хас төлөв байдалтай гэдгийг нэн эрт үед танин мэдэж, түүнийгээ хад чулуунд бичиглэн хойч үедээ өвлүүлэн үлдээжээ. .

Бидний уран бүтээл

Даяар Хөх Монгол бүлгэмээс санаачлан XАСТ Үндэстний гар урлалын урланг байгуулаад Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа явуулж байна.Бидний зорилго бол Монгол үндэстний хөгжим зэмсэг, Монгол соёл уламжлал, Монгол язгуур сэтгэхүйг нийгэмд , Монгол залуучуудад сурталчилах болно.

Санал сэтгэгдэлээ бичнэ үү!